Байгууллага үүсгэж байна. Та 60 хором хүлээнэ үү.
Байгууллага үүсгэж байх хугацаанд уг цонхыг хаахгүй байхыг хүсье.
0%
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь Монгол Улсын Сангийн Яамны зөвшөөрөлтэй програм юм. Эрхэт онлайн санхүүгийн програм нь албан ёсны зохиогчийн эрхийн гэрчилгээтэй програм хангамж.
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь АХМАД САНХҮҮЧДЫН ТУРШЛАГА, ШИНЭ ҮЕИЙН ТЕХНОЛОГИЙГ ХОСЛУУЛСАН цорын ганц програм юм.
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм “Монгол Улсад Жижиг, Дунд Бизнесийн Нягтлан Бодох Бүртгэлийн Аргаар Чадавхижуулах Үндэсний Хөдөлгөөн”-ийг санаачлан, 2014 оноос эхлэн өрнүүлж байна
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм Төрийн Бус Байгууллагын тайлан гаргадаг функцыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн.
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь оюутан, залуусыг ДЭВШИЛТЭТ НЯГТЛАН БОДОГЧ болоход нь туслах зорилгоор их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт ашиглагдах шалгалтын функцыг нэвтрүүлсэн.
Та Эрхэт Онлайн Санхүүгийн Програмд найзаа урисанаар өөрийн гүйлгээний эрхээ нэмэх боломжтой.
Бид танд зөвхөн програмаа санал болгоод зогсохгүй хэрхэн ашиглах заавар, тусламжийг өгөх зорилгоор ЭРХЭТ ЗӨВЛӨЖ БАЙНА сургалтыг 7 хоног бүрийн Мягмар, Баасан гарагуудад тогтмол зохион байгуулж байна.
ЭРХЭТ ОНЛАЙН САНХҮҮГИЙН ПРОГРАМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

Эхний үлдэгдэл

Байгууллагын эхний үлдэгдэл оруулах тухай. Байгууллагын тохиргоог тохируулахдаа эхний үлдэгдлийг хэдний өдрөөр бүртгэхийг тохируулдаг. Эхний үлдэгдлийг доорх дөрвөн багцаар ялгаж үзнэ.

  • ерөнхий журналын буюу туслах хөтлөхгүй
  • авлага өглөгийн буюу харилцагчаар ялгаж бүртгэх
  • бараа материалын буюу бараа материалын нэр төрлөөр ангилан өртөг үүсгэж бүртгэх
  • үндсэн хөрөнгийн буюу үндсэн хөрөнгийн нэр төрлөөр ангилан элэгдэх жилийг тухайнчлан тохируулж бүртгэх

Цонх дуудах дараалал: Байгууллагын тохиргоо > Эхний үлдэгдэл >

Дараах Өмнөх Хаах Томоор харах
Байгууллагын эхний үлдэгдэл бүртгэхдээ уг зурганд харуулсны дагуу хандана. Ногооноор, улаанаар тэмдэглэсэн хоёр зам нь ижил зорилготой болно.
Өмнөх зургийн дагуу хандахад дараах зураг бүхий эхний үлдэгдлийн ерөнхий жагсаалт харагдана.

Ногооноор хүрээлсэн ерөнхий журнал хэсгийг сунгаж туслах журналаар бүртгэсэн эхний үлдэгдлийн тусгайлсан жагсаалтыг авлага өглөг, бараа материал, үндсэн хөрөнгө гэсэн ангиллаар тус тус харж болно. Харин ерөнхий журнал гэсэн жагсаалтаар нийт дансдын эхний үлдэгдэл ерөнхий байдлаар харагддаг.

Шинээр буюу өөр дансанд эхний үлдэгдэл бүртгэхдээ шинэ товчийг ашиглана. Шинэ товчийг дарж ямар төрлийн эхний үлдэгдэл болохыг сонгон бүртгэлийн цонхыг дуудна. Бүртгэлийн цонх бүрийн санамжийг болон асуултын тэмдэг дарж талбар бүрийн тайлбарыг уншвал тухайн цонхыг хэрхэн ашиглах тухай ойлголттой болно.

Анхаарах зүйлс

Эхний үлдэгдлийг хэдний байдлаар оруулахыг байгууллагын тохиргоо-д тохируулдаг.

Эхний үлдэгдлийн жагсаалтын хөлийн дүн дебет болон кредитээрээ тэнцүү болох нь эхний үлдэгдэл зөв бүртгэсний үндсэн шалгуур болдог.