Нэг харилцагч дээр тухайн тайлант үед авлагын дансанд болон өглөгийн дансанд тооцоо давхар үүсэх тохиолдол гардаг. Ийм тохиолдол гарсан үед тооцоог хооронд нь эсрэг бичилт хийж аль багыг хааж, ихийг багасгах үйлдлийг авлага өглөгийн хаалтын гүйлгээ хийж зохицуулна. Авлага өглөгийн хаалт хэрхэн хийх тухай. Цонх дуудах дараалал: Үндсэн цэс > Тохиргоо бичилт > Авлага өглөг хаалт > Анхаарах зүйлсХамгийн их тохиолддог давхар тооцоо нь Татварын алба харилцагч дээр НӨАТ-н авлага болон НӨАТ-н өглөг үүсдэг. НӨАТ-н авлага өглөгийн тооцоо нь Байгууллагын бусад тохиргоонд тохируулсан харилцагч дээр НӨАТ-н авлага өглөгөөр тохируулсанд дансанд автоматаар давхар үүсдэг. Авлаг өглөгийн тооцоог хаалгүй тайлан гаргавал тайлангийн Татварын авлагатай мөн татварын өглөгтэй зохимжгүй тайлан гардаг болно.
|