Авлага өглөгийн гүйлгээ буюу харилцагчтай тооцоо үүсгэх болон үүссэн тооцоог хэрхэн хаах, мөн авлага өглөгийн гүйлгээний жагсаалттай хэрхэн ажиллах тухай. Цонх дуудах дараалал: Үндсэн цэс > Авлага өглөг > Анхаарах зүйлсАвлага өглөгийн гүйлгээний жагсаалтад бүрэн ажил гүйлгээ болж амжаагүй авлага өглөгийн баримт нь улаанаар ялгагдан харагддаг. Улаан мөр бүхий баримт нь ерөнхий журналын бүрэн бус баримтын жагсаалтад мөн харагдана. Авлага өглөгийн дансдын үлдэгдлийг харахдаа Тайлан цэсээр орж ерөнхий журналын тайлангаар харна. Харин ХАРИЛЦАГЧ-ийн тооцооны үлдэгдлийг харахдаа Тайлан цэсээр орж Авлага өглөгийн тайлангаар харна. Авлага өглөгийн баримтыг ажил гүйлгээ болгох болон гүйлгээний мэдээлэл товч дарах үйлдэл нь Мөнгөн хөрөнгийн гарын авлагатай ижил бүтэцтэй болно. |