Мөнгөн хөрөнгийн буюу касс харилцахын дансдын үлдэгдлийг тайлант улирлын эцсийн спот ханшинд тэгшитгэж, санхүүгийн тайлангуудад төгрөгөн илэрхийллээр тусгадаг. Төв банкнаас зарласан албан ханшаар санхүүгийн тайланг бэлтгэх ёстой байдаг. Мөнгөн хөрөнгийн ханшийн тэгшитгэлийг хэрхэн хийх тухай. Цонх дуудах дараалал: Үндсэн цэс > Тохиргоо бичилт > Мөнгөн хөрөнгө ханшийн тэгшитгэл > Анхаарах зүйлсГадаад валютаарх гүйлгээ хийх бүрт албан ханш болон албан бус ханшийн зөрүүгээр хэрэгжсэн ашиг/алдагдал үүсдэг. Харин албан ханшийн хэлбэлзлийн зөрүүгээр буюу ханшийн тэгшитгэлээр хэрэгжээгүй ашиг/алдагдал үүсдэг. Аливаа санхүүгийн тайланг тайлан гаргаж буй өдрийн албан ханшинд тэгшитгэж тухайн өдрийн төгрөгөн илэрхийллээр тусгаж тайлагнах ёстой байдаг.
|