Байгууллага үүсгэж байна. Та 60 хором хүлээнэ үү.
Байгууллага үүсгэж байх хугацаанд уг цонхыг хаахгүй байхыг хүсье.
0%
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь Монгол Улсын Сангийн Яамны зөвшөөрөлтэй програм юм. Эрхэт онлайн санхүүгийн програм нь албан ёсны зохиогчийн эрхийн гэрчилгээтэй програм хангамж.
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь АХМАД САНХҮҮЧДЫН ТУРШЛАГА, ШИНЭ ҮЕИЙН ТЕХНОЛОГИЙГ ХОСЛУУЛСАН цорын ганц програм юм.
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм “Монгол Улсад Жижиг, Дунд Бизнесийн Нягтлан Бодох Бүртгэлийн Аргаар Чадавхижуулах Үндэсний Хөдөлгөөн”-ийг санаачлан, 2014 оноос эхлэн өрнүүлж байна
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм Төрийн Бус Байгууллагын тайлан гаргадаг функцыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн.
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь оюутан, залуусыг ДЭВШИЛТЭТ НЯГТЛАН БОДОГЧ болоход нь туслах зорилгоор их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт ашиглагдах шалгалтын функцыг нэвтрүүлсэн.
Та Эрхэт Онлайн Санхүүгийн Програмд найзаа урисанаар өөрийн гүйлгээний эрхээ нэмэх боломжтой.
Бид танд зөвхөн програмаа санал болгоод зогсохгүй хэрхэн ашиглах заавар, тусламжийг өгөх зорилгоор ЭРХЭТ ЗӨВЛӨЖ БАЙНА сургалтыг 7 хоног бүрийн Мягмар, Баасан гарагуудад тогтмол зохион байгуулж байна.
ЭРХЭТ ОНЛАЙН САНХҮҮГИЙН ПРОГРАМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

Програмтай ажиллах ерөнхий заавар

Програмын ерөнхий бүтцийн талаар, Програмын цэсүүдийн зорилго, тэдгээрийг хэрхэн ашиглах тухай

Цонх дуудах дараалал: www.erkhet.biz >

Дараах Өмнөх Хаах Томоор харах

Програмын айкон буюу арслан дээр дарж програм дээр ажиллах дараалал хэсэг рүү шилжинэ. Ажиллах дарааллын саарал хэсэгт шинэ байгууллага үүсгэх, ашиглахад бэлтгэх бүхий л тохиргоог тохируулна. Ногоон хэсэгт өдөр тутмын гүйлгээг бүртгэх холбоосууд байрлана.Цэнхэр хэсэгт тайлант улирлын төгсгөлд нэг удаа гүйцэтгэх гүйлгээнүүдийн холбоос байрлана. Хамгийн арын баганад Цалин, Тайлан, болон гүйлгээ бүртгэх явцад сонголтоор илрэх лавлах мэдээллийн удирдлагын хэсэг байна.

Дээд мөр нь үндсэн цэсийн мөр юм. Үндсэн цэсийн мөрийн баруун хэсэгт удирдлагын цэс байна.

Байшингийн дүрслэл бүхий цэс нь Байгууллагын удирдлагын цэс юм. Уг цэсээр хэрэглэгч өөрт хамааралтай байгууллагуудыг удирдана.

Араан дүрслэл бүхий цэс нь Байгууллагын тохиргоо цэс юм. Уг цэсээр сонгосон идэвхитэй байгууллагын хувьдахь тохиргоог удирдана.

Хүний дүрслэл бүхий цэс нь хэрэглэгчийн тохиргоо цэс юм. Уг цэсээр хувийн мэдээлэл, нууц үг солих зэрэг хэрэглэгч өөрийн дансыг удирдана.

Голд байрлах шуурхай холбоосын тухай дараагийн зургаар танилцуулна.

Нэмэх шуурхай цэс нь шууд журналын бичилт бүртгэх цонх дуудах хэрэгсэл. Заавал үндсэн цэсээр дамжилгүй, шууд гүйлгээ бүртгэхэд ашиглана.

Богц шуурхай цэс нь үйл ажиллагааны түүхийг харуулах хэрэгсэл. Хэрэглэгч өөрийн болон бусад уригдсан хэрэглэгчийн програм ашигласан байдлыг түүхчилэн үзэх боломж.

Асуултын тэмдэг шуурхай цэс нь Програм ашиглалтын явцад оператортой харьцах хэрэгсэл. Уг асуултын тэмдэг нь системээс таньд ирсэн шууданг харуулах бөгөөд мөн та системийн оператортой холбогдон асуудлаа тодруулах, асуулт асууж хариулт авах боломж.

Анхаарах зүйлс

Эрхэт онлайн санхүүгийн програмын давуу тал онцлогийн тухай www.erkhet.biz хаягаар орж нүүр хуудаснаас танилцана уу. Мөн www.facebook.com/erkhetHQ хуудсанд лайк дарж, https://www.facebook.com/groups/639073079482699/ групд нэгдэж, www.twitter.com/erkhetHQ-д дагахаа бүү мартаарай. Та эдгээрт нэгдсэнээр шинэ соргог мэдээллээс хоцрохгүй байх болно.