Байгууллага үүсгэж байна. Та 60 хором хүлээнэ үү.
Байгууллага үүсгэж байх хугацаанд уг цонхыг хаахгүй байхыг хүсье.
0%
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь Монгол Улсын Сангийн Яамны зөвшөөрөлтэй програм юм. Эрхэт онлайн санхүүгийн програм нь албан ёсны зохиогчийн эрхийн гэрчилгээтэй програм хангамж.
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь АХМАД САНХҮҮЧДЫН ТУРШЛАГА, ШИНЭ ҮЕИЙН ТЕХНОЛОГИЙГ ХОСЛУУЛСАН цорын ганц програм юм.
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм “Монгол Улсад Жижиг, Дунд Бизнесийн Нягтлан Бодох Бүртгэлийн Аргаар Чадавхижуулах Үндэсний Хөдөлгөөн”-ийг санаачлан, 2014 оноос эхлэн өрнүүлж байна
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм Төрийн Бус Байгууллагын тайлан гаргадаг функцыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн.
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь оюутан, залуусыг ДЭВШИЛТЭТ НЯГТЛАН БОДОГЧ болоход нь туслах зорилгоор их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт ашиглагдах шалгалтын функцыг нэвтрүүлсэн.
Та Эрхэт Онлайн Санхүүгийн Програмд найзаа урисанаар өөрийн гүйлгээний эрхээ нэмэх боломжтой.
Бид танд зөвхөн програмаа санал болгоод зогсохгүй хэрхэн ашиглах заавар, тусламжийг өгөх зорилгоор ЭРХЭТ ЗӨВЛӨЖ БАЙНА сургалтыг 7 хоног бүрийн Мягмар, Баасан гарагуудад тогтмол зохион байгуулж байна.
ЭРХЭТ ОНЛАЙН САНХҮҮГИЙН ПРОГРАМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

Бараа материалын гүйлгээ хэрхэн бүртгэх вэ?

Бараа материалын орлого, зарлага, борлуулалт болон дотоод хөдөлгөөнийг хэрхэн бүртгэх, бараа материалын жагсаалттай хэрхэн ажиллах тухай.

Цонх дуудах дараалал: Үндсэн цэс > Бараа материал >

Дараах Өмнөх Хаах Томоор харах

Бараа материал цэсээр ороход бараа материалын орлого, зарлагын нийт гүйлгээний жагсаалт харагдана. Дээд мөрийн тусламжтай шүүлт хийнэ. Доорх цэнхэр сумын дагуу скроллдож жагсаалтыг бүтнээр нь харах боломжтой. Жагсаалтын төгсгөлд тухайн мөрийг засах, устгах болон баримт хэвлэх холбоос байгаа.

Жагсаалтын зүүн дээд хэсэгдэх ногооноор хүрээлсэн холбоосыг сунгаж жагсаалтын төрлийн тохирох нэрийн дагуу шүүж харах боломжтой. Мөн жагсаалтын баруун дээд хэсэгдэх улаанаар хүрээлсэн шинэ товчоор холбогдох шинэ гүйлгээний цонхыг дуудна.

Бараа материалын орлогыг хэрхэн бүртгэх тухай дараах зургаар тайлбарлав. Ногоон толгойтой хэсэгт орлогын баримтын мэдээллийг бүртгэнэ. Харин цэнхэр хэсэгт тухайн баримтаар орлогодсон бараа материалуудын мэдээллийг бүртгэнэ. Олон бараа материал орлогодсон бол доорх жагсаалтад тухайн баримттай холбоотой бараа материалуудын орлогын мэдээлэл харагдана.

Тухайн баримт нь НӨАТ-тай бол НӨАТ-тай эсэх сонголтыг ашиглаж гарч ирэх талбарыг(НӨАТ-н үзүүлэлт)-г сонгоно. Мөн тухайн баримтаарх бараа материалуудыг хүлээн авахтай холбоотой бэлтгэл ажиллагааны зардлыг Зардал нэмэх товчоор тухай бүр нэмнэ. Нэмэгдсэн зардал нь сонгосон төрлөөр пропорцлогдон бодогдож баримтын бараа материал бүрийн ӨРТӨГ-т шингэнэ.

Бараа материалын нэр төрлийг сонгож орлогодоно. Ингэхдээ ямар данс, ямар байршил дээр орлогодож байгааг сонгоно. Мөн нэгж үнэ тоо ширхэгийг бүртгэнэ. Хувийн жин талбарыг зардал хувиарилах арга дээр хүндийн жингээр гэж сонгосон тохиолдолд ашиглана.

Хадгалах товч дарахад цэнхэр талын талбарууд доорх дэд жагсаалт руу нэмэгдэх бөгөөд дараагийн материал бүртгэхэд бэлэн болно. Харин хадгалаад хаах, хадгалаад нэмэх болон буцах товчоор тухайн баримтыг гүйцэт шивэгдсэнийг тодорхойлно. Гүйлгээний мэдээлэл товч нь мөнгөн хөрөнгийн гарын авлага дээр дурдсантай ижил зорилготой, бүтэцтэй.

Тухайн баримтын материалуудаас засах бол дэд жагсаалтын засах холбоосыг ашиглана.

Бараа материалын хангамжийн зарлага хэрхэн хийх тухай дараах зургаар харуулав. Хангамжийн зарлагын цонхны бүтэц нь өмнөх зураг буюу орлогын цонхтой ижил бүтэцтэй. Ногоон хэсэгт баримтын мэдээллийг бүртгэнэ. Цэнхэр хэсэгт тухайн баримттай холбоотой бараа материалуудын зарлагыг бүртгэнэ. Баримтын мэдээллийн доод хэсэгт хангамжийн зарлага хийгдэж байх үед тухайн бараа материалын өртгө бодогдоход шаардлагатай талбаруудыг бөглөсөн эсэхийг харуулдаг.

Бараа материалын өртгийг систем Дундаж Өртгийн Аргаар тооцдог болно. Ингэхдээ тухайн бараа материал хэдний өдрийн байдлаар ямар данс, ямар байршил дээр хэдий өртөгтэйг тооцож нэгж үнэ талбарт бөглөгдөнө.

Данс эсвэл байршлын мэдээллийг буруу сонгосноор бараа материалын өртөг буруу бодогдох эсвэл үлдэгдэл хүрэлцэхгүй байх магадлалтай.

Бараа материалын байнгын борлуулалт бүртгэх цонхны тухай доорх зургаар харуулав. Цонхны үндсэн хэлбэр хангамжийн зарлагатай ижил боловч НӨАТ тооцох болон зарах нэгж үнийг гараас оруулдагаараа онцлогтой.

Мөн тухайн борлуулалтыг бүртгэх бүрт тухайн барааны өртгийг тооцож бараа материалаас хасалт хийх мөн борлуулсан барааны өртөгт дебет бичилт хийдэг. Өртгийг ДӨА-р сонгосон байршил дансны хослолоор тооцно. Бараа материалын нэр төрөл үүсгэх үед тохируулсан бүтээгдэхүүний өртөг болон борлуулалтын орлогын дансанд бичилт үүсгэнэ. Борлуулалтын орлого дээр НӨАТ-тай бол НӨАТ тооцож харьцсан данс эсвэл журналаар ажил гүйлгээ болно.

Бараа материалын цаг үеийн борлуулалтын гүйлгээг хэрхэн бүртгэх тухай дараах зургаар харуулав. Цонхны үндсэн хэлбэр байнгын борлуулалтын цонхтой адил шинжтэй боловч Бараа материалын хамаарах дансыг сонгодоггүй, өртгийг тухай бүр тооцдоггүйгээрээ онцлогтой.

Бараа материалын байнгын борлуулалт борлуулалт бүртгэх бүртээ өртөг тооцож бараа материалаас хасалт хийж байсан бол цагийн үеийн борлуулалт нь борлуулалт хийх бүртээ өртөг тооцохгүй. Сүүлд нь бөөн дүнгээр тохиргоо бичилтээр нэгтгэж өртөг тооцдог. Өөрөөр хэлбэл борлуулсан бүтээгдэхүүний өртөг(дебет), бараа материалын хасалт(кредит) бичилтүүдийг үүсгэлгүй зөвхөн борлуулалтын орлогын (кредит) бичилтийг үүсгэдэг. Мэдээж харьцсан данс, журнал болон НӨАТ-тай бол НӨАТ-ийн бичилтийн хамт ажил гүйлгээ болно. Өртгийг нэгтгэж хэрхэн тооцох тухай тохиргоо бичилтийн гарын авлагаас харж болно. Мөн уг цонхоор ажил гүйлгээний борлуулалтыг бүртгэхэд тохиромжтой.

Бараа материалын дотоод хөдөлгөөнийг хэрхэн бүртгэх тухай доорх зургаар харуулав. Бараа материалын дотоод хөдөлгөөн нь байгууллага дотор нэг байршилаас нөгөө байршилруу бараа материал зөөвөрлөх үйл явцыг бүртгэж байгаа юм. Мөн данснаас данс руу шилжүүлэхдээ ашиглана.Үндсэндээ хуучин байршилаас хангамжийн зарлага шинэ байршил дээр орлого болон бүртгэгдэж байгаа бөгөөд энэ нь хоорондоо шууд ажил гүйлгээ болох учир бусад цонхонд сонгодог харилцсан дансыг сонгох шаардлагагүй.

Ногоон хэсэгт хөдөлгөөний ерөнхий мэдээллийг бүртгэнэ. Харин цэнхэр хэсэгт бараа материалын шилжилт бүрийн мэдээллийг бүртгэнэ. Данс болон байрлал талбарт зарлагадах данс байрлалыг сонгоно. Тоо ширхэгийг оруулахад тухайн данс, байрлалын хослол дээр тухайн бараа материал ямар өртөгтэй болсон байна уг өртгөөр зарлагадана. Харин шилжүүлэх данс, байршил талбарт хүлээн авах данс байршлыг бүртгэнэ. Тооцсон өртгөөр шинэ байршил дээр орлогодоно.

Анхаарах зүйлс

Бараа материалын баримтын жагсаалтад ажил гүйлгээ болж амжаагүй мөр нь улаанаар шүүгдэн харагдана. Бараа материалын үлдэгдлийг Тайлан - Бараа материал цэсээр орон тайлангаар харна.

Бараа материалын баримтыг ажил гүйлгээ болгох болон гүйлгээний мэдээлэл товч дарах үйлдэл нь Мөнгөн хөрөнгийн гарын авлагатай ижил бүтэцтэй болно.