Байгууллага үүсгэж байна. Та 60 хором хүлээнэ үү.
Байгууллага үүсгэж байх хугацаанд уг цонхыг хаахгүй байхыг хүсье.
0%
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь Монгол Улсын Сангийн Яамны зөвшөөрөлтэй програм юм. Эрхэт онлайн санхүүгийн програм нь албан ёсны зохиогчийн эрхийн гэрчилгээтэй програм хангамж.
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь АХМАД САНХҮҮЧДЫН ТУРШЛАГА, ШИНЭ ҮЕИЙН ТЕХНОЛОГИЙГ ХОСЛУУЛСАН цорын ганц програм юм.
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм “Монгол Улсад Жижиг, Дунд Бизнесийн Нягтлан Бодох Бүртгэлийн Аргаар Чадавхижуулах Үндэсний Хөдөлгөөн”-ийг санаачлан, 2014 оноос эхлэн өрнүүлж байна
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм Төрийн Бус Байгууллагын тайлан гаргадаг функцыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн.
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь оюутан, залуусыг ДЭВШИЛТЭТ НЯГТЛАН БОДОГЧ болоход нь туслах зорилгоор их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт ашиглагдах шалгалтын функцыг нэвтрүүлсэн.
Та Эрхэт Онлайн Санхүүгийн Програмд найзаа урисанаар өөрийн гүйлгээний эрхээ нэмэх боломжтой.
Бид танд зөвхөн програмаа санал болгоод зогсохгүй хэрхэн ашиглах заавар, тусламжийг өгөх зорилгоор ЭРХЭТ ЗӨВЛӨЖ БАЙНА сургалтыг 7 хоног бүрийн Мягмар, Баасан гарагуудад тогтмол зохион байгуулж байна.
ЭРХЭТ ОНЛАЙН САНХҮҮГИЙН ПРОГРАМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

Лавлах мэдээллүүдийг хэрхэн удирдах вэ?

Гүйлгээ, тооцоо хийх явцад сонголтоор сонгогддог мэдээллүүдийг хэрхэн бүртгэх, хэрхэн удирдах тухай.

Цонх дуудах дараалал: Байгууллагын тохиргоо > Лавлах >

Дараах Өмнөх Хаах Томоор харах

Лавлах цэсээр ороход эхлээд бараа материалтай холбоотой лавлах цэс харагддаг. Бараа материалын ард байрлах сумаар сунгаж бусад лавлахуудыг сонгож удирдана. Сонголт бүрийг тус тус дэлгэрүүлэн тайлбарлана.

Сонголт эсвэл дэд сонголтыг сонгоход тухайн сонголттой холбоотой жагсаалт харагдана. Жагсаалтын баруун дээр байрлах шинэ товчийг ашиглан тухайн жагсаалтад шинэ мөр(утга) нэмнэ. Устгах эсвэл засах бол жагсаалтын тухайн мөрөнд байрлах хогийн сав, эсвэл үзгэн дүрслэл бүхий холбоосыг ашиглана.

  • Бараа материал - Бараа материалын журналын бүртгэлтэй холбоотой лавлах мэдээллүүд
    • Ангилал - Бараа материалын ангилал(бүлэг)-ын бүртгэл.
    • Нэр төрөл - Бараа материалын нэр төрлийн бүртгэл.
    • Байршил - Бараа материалын байршлын бүртгэл. Мөн бараа материалын нярав бүрээр байршил үүсгэж болно.
    • Зардал - Бэлтгэл ажиллагааны зардлын лавлагааны бүртгэл. Бараа материалын орлогын гүйлгээ бүртгэхэд бэлтгэл ажиллагааны зардал нь бараа материалын өртөгт шингэх ёстой байдаг.
    • Хэмжих нэгж - Бараа материалын хэмжих нэгжийн бүртгэл.
  • Үндсэн хөрөнгө - Үндсэн хөрөнгийн журналын бүртгэлтэй холбоотой лавлах мэдээллүүд
    • Нэр төрөл - Үндсэн хөрөнгийн ерөнхий нэр төрөл буюу ангиллын бүртгэл. Өөрийн байгууллагын онцлогоос хамааран ерөнхий нэр төрлийг дотор нь задлах байдлаар дурын байдлаар нарийвчилж бүртгэж болно.
    • Байршил - Үндсэн хөрөнгийн байршлын бүртгэл. Мөн үндсэн хөрөнгийн эд хариуцагч бүрээр үндсэн хөрөнгийн байршил үүсгэж болно.
  • Цалин - Цалингийн тооцоо, болон цалингийн гүйлгээтэй холбоотой лавлах мэдээллүүд.
    • Ажилтан - Цалин бодох нийт ажилчдын бүртгэл.
    • Зэрэг дэв - Ажилтны зэрэг дэвийн бүртгэл. Ажилтанд зэрэг дэвийн нэмэгдэл цалин олгодог. Уг нэмэгдлийг бүртгэнэ. Зэрэг дэв боддоггүй бол нэмэгдэл дүнг 0-ээр бүртгэж нэг зэрэг дэв үүсгээд ажилтан бүр дээр сонгож болно.
    • Албан тушаал - Ажилтны албан тушаалын бүртгэл. Цалингийн сүлжээ байдлаар бүртгэж болно. Тухайн албан тушаалтны дундаж цалинг бүртгэх замаар бүртгэнэ.
    • Гүйлгээний тохиргоо - Цалингийн тооцооноос журналын бичилт үүсгэдэг. Тухайн журналын бичилтүүд ямар дансанд бүртгэгдэхийг тохируулах бүртгэл. Ажилчдын журналын бичилтийн онцлогоос хамаарч хэдэн ч тохиргоо үүсгэж болно. Шаардлагатай бол ажилтан бүрт зориулж гүйлгээний тохиргоо үүсгэж болно.
    • Даатгуулагчийн төрөл - Нийгмийн даатгалын ерөнхий газраас кодлосон даатгуулагчийн төрлүүд байна. Уг бүртгэлийг ашиглан НДШ-ийн хувь хэмжээг тохируулна.
  • Хэлтэс тасаг - Байгууллагын хэлтэс тасгийн бүртгэл. Хэлтэс тасаг бүрт зориулан дансны төлөвлөгөө үүсгэж хэлтэс тасаг бүрээр тайлан авах боломжтой байдаг.
  • Банк - Монголд үйл ажиллагаа явуулж буй банкуудын жагсаалт байх ба дурдагдаагүй банктай харьцдаг бол шинээр үүсгэж болно.
  • НӨАТ-н үзүүлэлт - НӨАТ-н тайлангийн мөрүүд гэж ойлгож болно. НӨАТ-тай гүйлгээ хийхдээ уг лавлахаас сонгож бүртгэдэг.
  • Гүйлгээний утга - Гүйлгээний утгуудын цуглуулга бүртгэл. Олон дахин давтагддаг гүйлгээний утгуудыг энд бүртгэнэ. Ингэснээр гүйлгээ хийх бүртээ гүйлгээний утгыг бичилгүй энд бүртгэгдсэнээс сонгож гүйлгээ хийх боломжтой.
  • Технологийн карт - Үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагад хамааралтай бүртгэл. Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний технологийн картуудыг үүсгэж үүний дагуу Бараа материалын үйлдвэрлэлээс борлуулалт бүртгэнэ. Технологийн картад тохируулснаар үйлдвэрлэсэн барааны өртгийг тооцдог болно.

Анхаарах зүйлс

Тухайн нэг лавлах мэдээлэл нь ямар нэг байдлаар гүйлгээнд сонгогдсон бол устгах боломжгүй байдаг. Эхлээд холбогдсон гүйлгээг устгаж эсвэл өөр бусад лавлахыг сонгож, тухайн мэдээлэлийг гүйлгээнд хамааралгүй болсны дараа устгаж болно.