Гадаад валютаархи харилцагчийн тооцоог тухайн өдрийн албан ханшинд тэгшитгэж, төгрөгөн илэрхийллийг зөв харахын тулд тооцооны ханшийн тэгшитгэлийг хийдэг. Төв банкнаас зарласан албан ханшаар тооцож тооцооны үлдэгдлийг санхүүгийн тайланд төгрөгөн илэрхийллээр тусгах ёстой байдаг. Тооцооны ханшийн тэгшитгэлийг хэрхэн хийх тухай. Цонх дуудах дараалал: Үндсэн цэс > Тохиргоо бичилт > Тооцооны ханш тэгшитгэл > Анхаарах зүйлсГадаад валютаарх гүйлгээ хийх бүрт албан ханш болон албан бус ханшийн зөрүүгээр хэрэгжсэн ашиг/алдагдал үүсдэг. Харин албан ханшийн хэлбэлзлийн зөрүүгээр буюу ханшийн тэгшитгэлээр хэрэгжээгүй ашиг/алдагдал үүсдэг. Аливаа санхүүгийн тайланг тайлан гаргаж буй өдрийн албан ханшинд тэгшитгэж тухайн өдрийн төгрөгөн илэрхийллээр тусгаж тайлагнах ёстой байдаг. Мөн гадаад валютын тооцоог төгрөгөөр хаах тохиолдолд тооцоо хаагдах огноогоор ханшийг тэгшитгэх ёстой. Энэ үед хэрэгжээгүй ашиг алдагдлын данс сонгож хэрэгжээгүй ашиг/алдагдлаар хүлээн зөвшөөрөх ёстой.
|