Ерөнхий журналын жагсаалтыг ашиглах болон ерөнхий журналын гүйлгээ хэрхэн шивэх тухай. Цонх дуудах дараалал: Үндсэн цэс > Ерөнхий журнал > Анхаарах зүйлсЕрөнхий журналын жагсаалт нь огнооны буурсан байдлаар эрэмбэлэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн гүйлгээ нь дээрээ харагдана.
Ажил гүйлгээний жагсаалтаас гүйлгээ бүртгэж байгаа бол заавал ажил гүйлгээг балансыг бариулж хадгалах ёстой.
Ерөнхий журналын ажил гүйлгээний жагсаалтад бүх журналын бичилт ерөнхий байдлаараа харагддаг болно.
Бүрэн бус баримтын жагсаалт нь бүх журналын бүрэн бус буюу ажил гүйлгээ болж балансаа бариагүй гүйлгээний жагсаалт харагдана.
|