Байгууллага үүсгэж байна. Та 60 хором хүлээнэ үү.
Байгууллага үүсгэж байх хугацаанд уг цонхыг хаахгүй байхыг хүсье.
0%
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь Монгол Улсын Сангийн Яамны зөвшөөрөлтэй програм юм. Эрхэт онлайн санхүүгийн програм нь албан ёсны зохиогчийн эрхийн гэрчилгээтэй програм хангамж.
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь АХМАД САНХҮҮЧДЫН ТУРШЛАГА, ШИНЭ ҮЕИЙН ТЕХНОЛОГИЙГ ХОСЛУУЛСАН цорын ганц програм юм.
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм “Монгол Улсад Жижиг, Дунд Бизнесийн Нягтлан Бодох Бүртгэлийн Аргаар Чадавхижуулах Үндэсний Хөдөлгөөн”-ийг санаачлан, 2014 оноос эхлэн өрнүүлж байна
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм Төрийн Бус Байгууллагын тайлан гаргадаг функцыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн.
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь оюутан, залуусыг ДЭВШИЛТЭТ НЯГТЛАН БОДОГЧ болоход нь туслах зорилгоор их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт ашиглагдах шалгалтын функцыг нэвтрүүлсэн.
Та Эрхэт Онлайн Санхүүгийн Програмд найзаа урисанаар өөрийн гүйлгээний эрхээ нэмэх боломжтой.
Бид танд зөвхөн програмаа санал болгоод зогсохгүй хэрхэн ашиглах заавар, тусламжийг өгөх зорилгоор ЭРХЭТ ЗӨВЛӨЖ БАЙНА сургалтыг 7 хоног бүрийн Мягмар, Баасан гарагуудад тогтмол зохион байгуулж байна.
ЭРХЭТ ОНЛАЙН САНХҮҮГИЙН ПРОГРАМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

Хаалтын гүйлгээг хэрхэн хийх вэ?

Хаалтын гүйлгээ нь орлого зарлагын түр дансдын үлдэгдлийг орлого зарлагын нэгдсэн дансанд хааж ашигтай эсвэл алдагдалтайгаас хамаарч татварын өглөг, хуримтлагдсан ашиг дансдын шаардлагат ажил гүйлгээнүүдийг хийх үйлдэл юм. Хаалтын гүйлгээг хэрхэн хийх тухай.

Цонх дуудах дараалал: Үндсэн цэс > Тохиргоо бичилт > Хаалтын бичилт >

Дараах Өмнөх Хаах Томоор харах
Тохиргоо бичилт цэсээр ороход эхлээд хаалтын бичилтийн жагсаалт харагддаг. Хэрэв жагсаалт солигдсон бол зүүн дээд хэсэгт сумандээр дарж сунган, хаалтын бичилт гэж сонгон жагсаалт руу буцна. Жагсаалтаас тухайн мөр хаалтын бичилтийг засах болон устгах бол тухайн мөрийн эхэнд байх холбоосыг ашиглана. Шинээр хаалтын бичилт бүртгэх бол жагсаалтын баруун дээд хэсэгт байрлах шинэ товчийг дарж Хаалтын бичилт гэж сонгоно. Дараагийн зургаар хаалтын бичилт хийгдэх цонхны тухай тайлбарлана.

Ерөнхий мэдээл таб хэсэгт хаалтын бичилтийн мэдээллийг бүртгэж тохируулж хадгална. Харин гүйлгээний мэдээлэл таб хэсгээс тухайн хаалтын бичилтээр үүссэн дансны бичилтийг ерөнхий журналд хэрхэн тусах, дансдын харьцаа болон дүнг харж болно.

Ерөнхий мэдээлэл хэсэгт хэдний байдлаар хаалт хийх гэж байгааг огноо сонгож бүртгэнэ. Хэлтэс тасаг сонгоход доох дэд жагсаалтад сонгосон хэлтэс тасагт хамаарах, сонгосон огнооноос урагших үлдэгдэлтэй буюу хаагдах боломжит дансд жагсаалтад шүүгдэж харагдана. Жагсаалтаас бүгдийг сонгох сонголтоор бүх мөрийг сонгоно. Кредит үлдэгдэлтэй дансдын хувьд үлдэгдэл хасах утгатай харагддаг.

Ногооноор хүрээлсэн талбаруудад тохирох дансдыг тус тус сонгож тохируулна. Ингээд хадгалах- товч дарснаар ашигтай алдагдалтай ажилснаас хамаарч тохирох дансны бичилтүүд, ажил гүйлгээнүүд үүснэ. Мөн гүйлгээний мэдээлэл таб хэсэг идэвхижнэ.

Анхаарах зүйлс

Улирлын эцэст хаалтын гүйлгээг заавал хийх ёстой. Мөн орлогын дэлгэрэнгүй тайлан, ААНОАТ-н тайлангууд нь хаалтын гүйлгээ хийгдээгүй үед хоосон гардаг болно.