Байгууллага үүсгэж байна. Та 60 хором хүлээнэ үү.
Байгууллага үүсгэж байх хугацаанд уг цонхыг хаахгүй байхыг хүсье.
0%
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь Монгол Улсын Сангийн Яамны зөвшөөрөлтэй програм юм. Эрхэт онлайн санхүүгийн програм нь албан ёсны зохиогчийн эрхийн гэрчилгээтэй програм хангамж.
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь АХМАД САНХҮҮЧДЫН ТУРШЛАГА, ШИНЭ ҮЕИЙН ТЕХНОЛОГИЙГ ХОСЛУУЛСАН цорын ганц програм юм.
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм “Монгол Улсад Жижиг, Дунд Бизнесийн Нягтлан Бодох Бүртгэлийн Аргаар Чадавхижуулах Үндэсний Хөдөлгөөн”-ийг санаачлан, 2014 оноос эхлэн өрнүүлж байна
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм Төрийн Бус Байгууллагын тайлан гаргадаг функцыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн.
Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь оюутан, залуусыг ДЭВШИЛТЭТ НЯГТЛАН БОДОГЧ болоход нь туслах зорилгоор их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт ашиглагдах шалгалтын функцыг нэвтрүүлсэн.
Та Эрхэт Онлайн Санхүүгийн Програмд найзаа урисанаар өөрийн гүйлгээний эрхээ нэмэх боломжтой.
Бид танд зөвхөн програмаа санал болгоод зогсохгүй хэрхэн ашиглах заавар, тусламжийг өгөх зорилгоор ЭРХЭТ ЗӨВЛӨЖ БАЙНА сургалтыг 7 хоног бүрийн Мягмар, Баасан гарагуудад тогтмол зохион байгуулж байна.
ЭРХЭТ ОНЛАЙН САНХҮҮГИЙН ПРОГРАМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

Хэрэглэгч урих, хэрэглэгчийн эрх тохируулах

Тухайн нэг байгууллагыг өөр бусад хэрэглэгчтэй хамтран удирдах шаардлагатай бол бусад хэрэглэгчдийг урьж ажиллана. Уригдсан хэрэглэгчид тухайн байгууллагын үүсгэгчийн тохируулсан эрхийн хүрээнд тухайн байгууллага дээр ажиллана. Өөрөөр хэлбэл нэг байгууллага дээр олон хэрэглэгч зэрэг хандан ажиллах боломжийг бүрдүүлнэ.

Цонх дуудах дараалал: Байгууллагын тохиргоо > Хэрэглэгч > Хэрэглэгч урих >

Дараах Өмнөх Хаах Томоор харах
Доорх зурганд хэрэглэгч урих хэсэг рүү очих замыг улаанаар мөн ногооноор тус тус дүрсэлж харууллаа.
Ногооноор хүрээлсэн талбарт урих хэрэглэгчийн системд бүртгүүлсэн имэйл хаягийг бичиж улаанаар хүрээлсэн урих товчоор урьна.
Хэрэглэгч уригдсанаар уригдсан хэрэглэгчийн жагсаалтад харагдана. Уг жагсаалт нь хэрэглэгчийг төрөлд харгалзуулах цэсд харгалзана. Хэрэглэгч бүрт төрөл баганаас тохирох хэрэглэгчийн хандах төрөл сонгоно. Хэрэглэгчийн төрлийг сумаар засах Хэрэглэгчийн төрөл удирдах цэсээр орж шинээр үүсгэх засах болон устгах боломжтой. Дахин шинээр хэрэглэгч урих бол Шинэ товчийг ашиглана. Харин уригдсан хэрэглэгчийг хасах бол тухайн хэрэглэгчийн мөрийн хогийн сав дүрслэл бүхий холбоосыг ашиглана.

Анхаарах зүйлс

-Хэрэглэгчийг урихын өмнө уригдах хэрэглэгч заавал системд буюу www.erkhet.biz хаягаар орон бүртгүүлсэн байх ёстой.

-Мөн уригдсан хэрэглэгч уригдсаныхаа дараа заавал системээс гарч дахин нэвтэрэх ёстой. Ингэснээр уригдсан эрх нь баталгааждаг болно. Уригдсан хэрэглэгч нь өөрт тохируулсан эрхийн хүрээнд програмыг удирдана.

-Уригдсан хэрэглэгчийн эрх нь цэсний хандах эрх, мөн дансны удирдах эрх гэсэн хоёр эрхийн хослолоос бүрдэнэ.