Та ЭРХЭТ онлайн санхүүгийн програмыг анх удаа ашиглах гэж байна уу? Хэрэв таньд ЭРХЭТ онлайн санхүүгийн програмыг ашиглах явцад ойлгомжгүй, хүндрэлтэй асуудлууд тулгараад байгаа бол Эрхэт багийн хамт олон танийг сургалтанд хамрагдахыг урьж байна.

Сургалтын зорилго: Суралцагчдад ЭРХЭТ онлайн санхүүгийн програмыг ашиглан байгууллагын санхүүгийн бүртгэл хөтлөх, тайлан гаргах дадал олгох, ЭРХЭТ системийн модулиудын онцлог давуу талуудын талаар бүрэн ойлголттой болгоход оршино.

Заах арга:

- Илтгэл

  • Жишээ бодлого бодох
  • Харилцан ярилцах, асуулт хариулт
  • Хэзээ: Мягмар гарагт, 14:00 ~ 16:30 цагт
  • Хаана: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 5-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, Бизнес Тауэр, 16 давхар
  • Хэн хамрагдах: Нягтлан бодогч, байгууллагын санхүүгийн тайлан гаргах ажилтан, бизнес эрхлэгч, оюутан
  • Төлбөр: Үнэгүй

    Нэмэлт тайлбар:

    - Сургалтыг чанартай хүргэх үүднээс нэг удаад 2-5 хүнийг хамруулна.

    - Сургалтанд утсаар эсвэл Эрхэт онлайн санхүүгийн програмын файсбүүк пайж хуудаст бүртгүүлнэ. Бүргүүлсэн дарааллын дагуу сургалтанд сууна.

    - Оролцогч өөрийн шаардлага, хэрэгцээнд тохирох аль нэг өдрийн сургалтыг эсвэл бүх өдрийн сургалтыг сонгон суралцаж болно.

    Лавлах утас: + 976 7000 3655