МОНГОЛ УЛСЫН ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙГ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН АРГААР ЧАДАВХИЖУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, ХУГАЦААНААСАА ӨМНӨ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ.

Нью Медиа Групп нь нийгмийн зорилгынхоо хүрээнд Монгол улсын тогтвортой хөгжлийг хангагч жижиг дунд бизнес эрхлэгч нарын үйл ажиллагааны онцлогоос хамааруулан Эрхэт онлайн санхүүгийн програмыг төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр ашиглуулж, санхүү нягтлан бодох бүртгэлийн аргаар чадавхижуулах хөдөлгөөнийг 2014 оны 4 сард зарлаж, 3 жилийн хугацаанд нийт 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Хөдөлгөөнийг санаачилан хэрэгжүүлснээс хойш 1 ЖИЛ 6 САРЫН хугацаанд буюу бидний төлөвлөснөөс даруй 2 дахин богино хугацаанд зорьсон үр дүндээ хүрлээ. Иймд бид 2015 оны 11 сарын 1-нээс эхлэн тус хөдөлгөөнийг өндөрлүүлж байна. Хөдөлгөөнийг богино хугацаанд зорилтот үр дүндээ хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, хамтран ажиллаж буй эрхэм хэрэглэгч нартаа баярлалаа.