НЭВТРҮҮЛЭЛТИЙН ҮЕ ШАТ

1

Худалдааны төлөөлөгчтэй холбоо барих

Танай байгууллагын үйл ажиллагаатай бүрэн танилцаж, түүнд тохирох шийдлийг санал болгож, хамтран ажиллах гэрээ хийнэ.

2

Санхүүгийн системийн холболт

Эрхэт онлайн санхүүгийн системийн нэвтрүүлэлтийн ажлыг хийхэд зочид буудлын системийн холболт давхар хийгдэнэ.

3

Рестораны системийн зохион байгуулалт

Бэлэн бүтээгдэхүүн, заал ширээний зохион байгуулалтыг тухайн байгууллагын онцлогт тохируулан зохион байгуулж, үйл ажиллагааг эхлүүлнэ.

Санхүүгийн системтэй холбогдох

Санхүүгийн системтэй холбогдох: Эрхэт онлайн санхүүгийн системээс өрөө, ажилчид, нэмэлт үйлчилгээ гэх мэт хэрэгцээт мэдээллүүдээ татан авч, давхар шивэлт хийхгүй ашиглана.

Та үүнийг мэдэх үү?

"Таны үнэт цагийг хэмнэхийн тулд давхар бодолт, шивэлт хийх шаардлагaгүйгээр автоматжуулсан"

Ухаалаг төхөөрөмжүүдтэй холбогдон ажиллах

Зөөгч тус бүр өөр өөрсдийн эрхээр системд нэвтрэн, ухаалаг төхөөрөмжийн тусламжтай захиалгыг хялбар, шуурхай авч, тогооч болон бармен руу илгээх боломжтой

Та үүнийг мэдэх үү?

"Зөөгч захиалга аваад захиалгыг шууд илгээх учир гал тогоо болон бармен руу захиалга хүргэж хугацаа алдахгүй. Мөн зөөгч тус бүр өөр өөрсдийн эрхээр системд нэвтрэх тул дотоод ажилчдын идэвхжүүлэлтийн уралдаан зохиох, үр дүнг хялбар байдлаар тооцох бүрэн боломжтой."

Туршилтаа эхлүүлэхэд бэлэн үү?

Төлбөр тооцоо, И-Баримт

Төлбөр тооцоог дараах байдлаар хийх боломжтой.
 Бэлэн
 Дараа
 Зочид буудал, өрөөний тооцоотой нэгтгэх

Та үүнийг мэдэх үү?

"Дараа тооцоогоор хийсэн төлбөр нь санхүүгийн систем дээр автоматаар авлага болж бүртгэгдэнэ. Цахим төлбөрийн баримтын системд холбогдсон."

Тайлан шинжилгээ, хяналт

Өдөр тутмын борлуулалтын мэдээлэл, хамгийн их борлуулалттай хоол, ширээ , хамгийн өндөр борлуулалт хийсэн зөөгч гэх мэт төрөл бүрийн тайлангаа хүссэн үедээ ганц товч дараад харах боломжтой. Системд нэвтэрсэн бүх хэрэглэгчийн үйлдлийн логийг харах боломжтой.

Та үүнийг мэдэх үү?

"Борлуулалтын мэдээлэл төлбөр төлөгдсөн даруйд баталгаажсан борлуулалтанд хадгалдаг тул та өөрийн хүссэн цагтаа тухайн цаг хүртэлх бодит орлогоо хянах боломжтой."