Эрхэт онлайн санхүүгийн програмын бүртгэлийн бодлого

Эрхэт онлайн санхүүгийн програмд хийгдэж буй нягтлан бодох бүртгэлд мөрдөгдөж байгаа дүрэм, журам, бодлогын баримт бичиг юм. Дараах бүртгэлүүд бүртгэлийн бодлогод хамаарна. Үүнд:

  • Данс
  • Ерөнхий журнал
  • Мөнгөн хөрөнгө
  • Авлага өглөг
  • Бараа материал
  • Үндсэн хөрөнгө
  • Тохиргоо бичилт
  • Цалин
  • Тайлан

Эрхэт онлайн санхүүгийн програмыг ашиглаж буй хэрэглэгчийг "Эрхэт системийн бүртгэлийн бодлого"-ыг баримтлаж байгаа гэж үзэх тул хэрэглэгч өөрийн байгууллагын НББ-ийн бодлогын баримт бичигт энэхүү баримтыг хавсарган оруулах нь зүйтэй.

Эрхэт систем нь Монгол Улсын сангийн яамны албан ёсны гэрчилгээтэй, хуулиар хамгаалагдсан бүтээгдэхүүн юм.

НББ-ийн бодлого гэж юу вэ

Нягтлан бодох бүртгэлийн бодлогод санхүүгийн мэдээллийг цуглуулж, баримтжуулж, бүртгэлд тусгаж, нэгтгэн дүгнэж, санхүүгийн тайлан бэлтгэж, толилуулан хэрэглэгчдийг мэдээлэлээр хангах явдал юм. Хэрэглэгчдийн дийлэнх нь гадаад хэрэглэгч тул мэдээлэл нь хэн бүхэнд ойлгомжтой, энгийн, үнэн зөв, найдвартай, бусад бусад аж ахуйн нэгжийн бүртгэлийн мэдээлэлтэй харицуулах боломжтой байхын тулд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бүртгэлийн зарчим, стандарт, хуулийн дагуу тодорхойлсон удирдамж бүхий баримт бичиг юм.

Эрхэт систем дэх бүртгэлийн дараалал

Эрхэт онлайн санхүүгийн програм дээр ажиллах нягтлан бодох бүртгэлийн бодлого нь дараахаас бүрдэнэ.

  • Байгууллага үүсгэх алхам
  • Анхан шатны баримтын бүртгэл
  • Ерөнхий журналд бүртгэх
  • Тохиргоо бичилт
  • Санхүүгийн тооцоолол

Байгууллага үүсгэх алхам

Байгууллага үүсгэх алхам дараах шийдлүүдээс бүрдэнэ.

  • Шинэ байгууллага үүсгэнэ Шинээр байгууллагаа үүсгэхдээ үйлчилгээний нөхцөл, гэрээний загвартай танилцан зөвшөөрч байвал байгууллага үүсгэнэ.
  • Дансны төлөвлөөг батлах Нягтлан бодох бүртгэлдээ ашиглах НББОУС-ын дагуу батлагдсан дотооддоо ажиллах дансны төлөвлөгөөг зохионо.
  • Хэрэглэгчдийн тохиргоо Дотооддоо ажиллах хэрэглэгчдээ тохируулна.
  • Эхний үлдэгдэлээ журналд бүртгэх Эхний үлдэгдлээ ерөнхий журналд Санхүүгийн тайлан маягт баримтыг үндэслэнэ бүртгэнэ.

Анхан шатны баримтын бүртгэлийг бүртгэх

Анхан шатны баримтын мэдээлэлийг бүртгэхдээ дараах байдлаар ангилж Эрхэт онлайн санхүүгийн програмд бүртгэгдэнэ.

  • Ерөнхий журнал Ерөнхий журнал цэсээр анхан шатны баримт дээр тулгуурлан ажил гүйлгээг бүртгэнэ.
  • Мөнгөн хөрөнгө Мөнгөн орлого, зарлага, төлбөрийн даалгавар зэрэг баримт дээр тулгуурлан ажил гүйлгээг бүртгэнэ.
  • Авлага өглөг Авлаг өглөгийн тооцооны нэхэмжлэх баримт дээр үндэслэн тооцооны авлага өглөгийг үүсгэж хаана.
  • Бараа материал Бараа материалын орлого зарлага хөдөлгөөнийг бүртгэнэ. Барааны материалын орлого зарлагын падааныг үндэслэн бүртгэгдэнэ.
  • Үндсэн хөрөнгө Үндсэн хөрөнгийн орлого зарлага хөдөлгөөнийг хөтөлнө. Үндсэн хөрөнгийн орлого зарлагын баримтыг үндэслэнэ.
  • Цалин Цалингийн тооцоололыг бүртгэнэ.

Ерөнхий журналд бүртгэх

Ерөнхий журналын бүртгэлийг дараах байдлаар ангилж бүртгэгдэнэ.

  • Ерөнхий журнал Ерөнхий журнал цэсээр дамжин бусад ажил гүйлгээг ерөнхий журнал модуль ашиглан бүртгэгдэнэ. Ажил гүйлгээнүүдийг анхан шатны баримт дээр тулгуурлан бүртгэнэ. Бүртгэгдсэн бүх ажил гүйлгээний жагсаалт нь ерөнхий журнал цэсэнд харагдана. НӨАТ-ын гүйлгээнүүд нь НӨАТ-ийн журналаар шивэгдсэн гүйлгээг харуулна хөл дүнгээр НӨАТ-ийн тайланг хянах боломжтой.
  • Мөнгөн хөрөнгө Мөнгөн хөрөнгө цэс нь касс, харилцах гэсэн модультай. Касс харилцахын бүртгэлийг төгрөг, вальютаар бүртгэгдэнэ. Бүртгэгдсэн гүйлгээний жагсаалт мөнгөн хөрөнгө цэсэнд харагддаг. мөнгөн хөрөнгийн анхан шатны баримт хэвлэх боломжтой.
  • Авлага өглөг Авлага өглөгийн бүртгэл цэс нь авлага өглөгийн тооцоог бүртгэнэ. Шинээр авлага өглөгийн тооцоо үүсгэх болон үүссэн тооцоог хаах бол энэ модулиар журналын бичилтийг бүртгэнэ.
  • Бараа материал Бараа материал цэс нь бараа материалын орлого, зарлага, хөдөлгөөний жагсаалт харагдана. Бараа бүтээгдэхүүний борлуулалт /байнгын/ модуль нь ажил гүйлгээ бүрт нь өртөгөө тооцно. Борлуулалт /цаг үеийн/ модуль нь бараа бүтээгдэхүүний өртөгөө тухай бүрт нь тооцдогүйгээр онцлогтой. Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг тооцохдоо лавлах цэсний технологийн карт ашиглагдана.
  • Үндсэн хөрөнгө Үндсэн хөрөнгө цэс нь үндсэн хөрөнгийн орлого, зарлага, дахин үнэлгээ, актлалт зэргийн журналын бичилтийг хийгдэнэ. Үндсэн хөрөнгийн элэгдэлийг тохиргоо бичилт цэс ашиглана бүртгэгдэнэ.
  • Цалин Цалин тооцоололыг хийхээс өмнө лавлах цэсээр ажилтан бүрийг бүртгэнэ. Цалингийн тооцоололыг урьдчилгаа болон сарын сүүл цалин гэж бүртгэгдэнэ. Цалингийн тооцоололд үндсэн цалин, олговор, нэмэгдэл, албан суутгал зэргийг төргөрөөр хийгдэнэ. Ажил гүйлгээний жагсаалтын бичилтийг давхар харах боломжтой.

Тохиргоо бичилт

Тохиргоо бичилт цэс нь бүртгэгдсэн ажил гүйлгээнүүдийн нарийн тооцооололыг хийж өгснөөр дотоод гадаад тайлан авахад бэлтгэл ажилын бичилтийг хийж өгдөг. Үүнд:

  • Мөнгөн хөрөнгийн ханшийн тэгшитгэл Мөнгөн хөрөнгийн ханшийн тэгшитгэл нь монгол улсын нягтлан бодох бүртгэлийн хуулинд зааснаар монгол банкны албан ханшаар тухайн өдрийн вальютын гүйлгээг тэгшитгэнэ.
  • Тооцооны ханшийн тэгшитгэл авлага өглөгийн вальютын дансыг тэгшитгэж тооцоолно. Вальют гүйлгээг тэгшитгэхдээ монгол банкнаас зарласан ханшаар тухайн өдрийн вальютын гүйлгээг тэгшитгэнэ.
  • Авлага өглөгийн хаалт Авлага өглөгийн гүйлгээний тооцооллын дансдыг хааж тооцно.
  • Үндсэн хөрөнгийн элэгдэл Үндсэн хөрөнгийн элэгдэлийг шулуун шугамын аргаар тооцно.
  • Бараа материалын өртөг тооцолт бараа материалын өртөгийг дундаж өртөгийн аргаар тооцно. бараа материалын өртөг /цаг үеийн/ цэсийг ашиглаж байгаа үед өртөгөө өртөгөө тооцно.
  • Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ
  • Хаалтын бичилт хаалтын бичилт гэдэг нь орлого зарлага буюу түр дансдыг хааж орлогын татварын хувийг тооцдог.

Санхүүгийн тооцоолол

Санхүүгийн тооцоололд байгууллагын дотоод гадаад тайлан дараах байдлаар авна.

  • Дотоод тайлан Дотоод тайланг байгууллагын дотоод үйл ажиллагаанд ашигладаг. Ерөнхий журналын тайлан хэсэгт:
  1. Ерөнхий журналын тайлан
  2. Ерөнхий дэвтэр
  3. Гүйлгээ баланс
  4. Дансны хуулга зэрэг 4 төрлийн дотоод тайлан авах боломжтой. Гол анхаарах зүйл нь та дансны бүлгээр, данс, ажил гүйлгээнд холбогдсон гэх мэт байдлаар шүүж харж болно
  • Мөнгөн хөрөнгө
  • Бараа материал
  • Борлуулалт
  • Барааны үлдэгдлийн тайлан
  • Авлага өглөг
  • Үндсэн хөрөнгө
  • Санхүүгийн тайлан
  • Татварын тайлан
  • Цалингийн дотоод гадаад тайлан Нийгмийн даатгалын тайлан, ажилчидын задаргаа тайлан, цалингийн хүснэгт зэрэгийг дотоод гадаад хэрэглэгч нарт мэдээллэх боломжтой. Ажилчидын задаргаа дотоод тайланг 1 ажилтан бүрээр эсвэл бүх ажилчидын задаргаа зэрэг гэх мэтээр авч болно.

Санхүүгийн тооцоолол бүхий дотоод гадаад тайлан тус бүрийг хэвлэж ексэл файл рүү хөрвүүлж болно.