Хувийн Нууцын Бодлого /ХНБ/ нь Эрхэт онлайн санхүүгийн програмыг ашиглаж буй хэрэглэгч өөрийн мэдээллээ хамгаалахтай холбоотой эрх, үүрэг хариуцлага /Эрхэт системийг ашигладаг хуулийн этгээд/, үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг хариуцлага /эрхэт системийг хариуцан ажиллаж буй Нью Медиа Групп/-ыг тайлбарлана.
НЭГ. Нийтлэг Үндэслэл
- Эрхэт онлайн систем нь хэрэглэгчийн оруулсан санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг боловсруулж, хадгалах зориулалт бүхий санхүү бүртгэлийн онлайн програм юм.
- Энэхүү Хувийн Нууцын Бодлого /ХНБ/ нь насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, хуулийн этгээд буюу Эрхэт онлайн санхүүгийн програмыг ашиглаж буй хэрэглэгчдэд зориулсан баримт болно. Хэрэглэгч та системд нэвтрэхээсээ өмнө үйлчилгээний нөхцөл болон хувийн нууцын бодлоготой сайтар танилцан, өөрийн эрх, үүргийг мэдэх нь цаашдын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна. ХНБ нь 2 талын эрх, үүргийг дэлгэрэнгүй тайлбарласан ба 2 талын хооронд маргаан гарсан тохиолдолд ХНБ-оор зохицуулна.
- Хэрэглэгчийн Эрхэт онлайн системд оруулсан санхүү бүртгэлийн мэдээллийг тухайн хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр хэн ч хаанаас ч мэдээлэлд хандах боломжгүй.
- Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн мэдээллийг өгөгдөл хадгалах төв дэх Үйлчилгээ үзүүлэгчийн сервер компьютерт хадгална. Сервер компьютерт хандалт хийсэн бүх оролдлогууд бүртгэгдэнэ.
ХОЁР. Хэрэглэгийн Эрх, Үүрэг
- Хэрэглэгч бүр системд нэвтрэх нууц үгийг үүсгэх эрхтэй.
- Хэрэглэгч өөрийн үйлчилгээний багцаас шалтгаалан өөрийн байгууллагын ажилтан болон бусад холбогдох этгээдийг өөрийн үүсгэсэн компанид тухайн хэрэглэгчийн зөвшөөрлөөр эрхэт системд үүсгэсэн компанид хандах эрхтэй.
- Хэрэглэгч онлайн орчинд дэлхийн хаанаас ч, хэзээ ч системд хандан гүйлгээ хийх, тайлан баланс, санхүүгийн шинжилгээгээ гаргах, хянах зэрэг бүх төрлийн үйлдлийг хийх эрхтэй. Энэ олгогдсон эрхийн дагуу хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр хэн ч, хэзээ ч, хаанаас ч мэдээлэлд хандах боломжгүй.
- Хэрэглэгч системтэй холбоотой техникийн саатал болон бусад асуудлаар үйлчилгээ үзүүлэгч байгуулагад хандан, асуудлыг шийдвэрлүүлэх эрхтэй.
- Хэрэглэгчийн мэдээлэлд өөрийн буруугүйгээс үүдэн гадны этгээд хандсан нь батлагдвал хуулийн дагуу зохих арга, хэмжээг авах эрхтэй.
- Хэрэглэгч системд нэвтрэх нууц үгийг бусдад алдалгүй, найдвартай хадгалах, тогтмол хугацаанд шинэчлэх үүрэгтэй.
- Хэрэглэгч өөрийн эрхийн дагуу хоёрдогч, гуравдагч этгээдэд системд хандах эрх олгосон тохиолдолд санхүү бүртгэлийн мэдээллийн аюулгүй байдал, нууц үгийн хадгалалтад хяналт тавих үүрэгтэй.
- Хэрэглэгч системд алдаа гарсан эсвэл холбогдох асуудал үүссэн тохиолдолд цаг алдалгүй үйлчилгээ үзүүлэгч байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
ГУРАВ. Үйлчилгээ Үзүүлэгчийн Эрх, Үүрэг
- Үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээний нөхцөл, хувийн нууцын бодлогыг засварлах, шинэчлэх эрхтэй. Шинэчлэх бүрт хэрэглэгчдэд мэдэгдэл хүргүүлнэ.
- Үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчээс санал сэтгэгдэл, системийн сайжруулалтын талаар судалгаа авах эрхтэй.
- Үйлчилгээ үзүүлэгч нь системийн шинэчлэлт, техникийн өргөтгөл хийхээр мэдэгдсэн хугацаанд сервер компьютерт хандах хэрэглэгчийн хандалтыг түр хязгаарлах эрхтэй.
- Үйлчилгээ үзүүлэгч нь системийн шинэчлэлт, нэмэлт үйлчилгээний талаар хэрэглэгчид мэдээлэл түгээх үүрэгтэй.
- Үйлчилгээ үзүүлэгч нь давхар хандах эрхээс үүдэн мэдээллийн аюулгүй байдал үүссэн тохиолдолд хариуцлага хүлээхгүй.