Аутсорсинг гэж юу вэ?

Аливаа байгууллага өөрийн үндсэн үүрэг функцээс гадуур боловч цаг хугацаа, хөрөнгө хүч ихээр шаарддаг ажлыг бага зардлаар, богино хугацаанд чанартай хийж чадах мэргэшсэн байгууллагаар хийж гүйцэтгүүлэхийг аутсорсинг гэдэг.

Санхүүгийн аутсорсинг үйлчилгээг яагаад нэвтрүүлэх хэрэгтэй вэ?


  • Дотооддоо бүртгэл, санхүүгийн нэгж/хэсэг ажиллуулахад гардаг цалин, бичиг хэрэг, сургалт, оффисын түрээс, тоног төхөөрөмж болон програм хангамжийн зардлыг хэмнэж, тэр хэмжээгээр ажлын бүтээмж дээшлэнэ.


  • Байгууллагын онцлог, үйл ажиллагааны чиглэлээс шалтгаалан хэрэгжүүлэх шаардлагатай санхүү, нягтлан бодох бүртгэлийн шинэ хууль тогтоомж, журам, мэдээ мэдээллийг цаг алдалгүй нэвтрүүлнэ.


  • Нягтлан бодогч солигдоход бүртгэл, тайлан завсардах, мөн санхүүгийн хяналт, зохион байгуулалт сул байдгаас татварын хяналт шалгалтын явцад зөрчил дутагдал илрэх зэрэг эрсдлээс бүрэн хамгаалагдана.


  • Салбартаа тэргүүлэгч мэргэжилтэн, аудитын компаниудаас сонгон үйлчлүүлж бизнесийнхээ өсөлт, удирдлагын шийдвэр гаргалтанд чухал шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай гаргуулан авч ашиглана.


Бидэнтэй хамтарч ажилладаг байгууллагууд:

Бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой аудитын болон татварын мэргэшсэн зөвлөх байгууллагууд холбоо барина уу.

Итгэлт Рояал Такс ТМЗ ХХК

2012 оноос хойш ААН болон хувь хүмүүст татварын зөвлөх үйлчилгээг үзүүлж байгаа, 2013 онд “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл”-ийг Сангийн яамнаас гардан авсан мэргэжлийн санхүүчдийн баг юм.

Гэрэлт Суйхан ХХК

Санхүүгийн бүртгэлийг НББОУС-ын дагуу хөтлөн тайлан гаргах, санхүүгийн дотоод аудит хийж зөвлөгөө өгөх зэрэг цогц үйлчилгээг 2014 оноос хойш үзүүлж буй чадварлаг хамт олон.

Гранд аккаунт ХХК

2009 онд санхүү, татварын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр байгуулагдан өнөөдрийг хүртэл тус салбартаа тасралтгүй амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа, найдвартай, шуурхай үйлчилгээгээрээ үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн хамт олон юм.