МОНГОЛ УЛСАД ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙГ
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН АРГААР чадавхижуулах
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН

1. Хөдөлгөөний эхлүүлэх болсон үндэслэл, ерөнхий танилцуулга

Монгол улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийн гол хүчин зүйл нь амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй жижиг дунд бизнесийн байгууллагууд юм. Судалгаагаар жил бүр шинээр бизнес эрхлэгчдийн 50-иас дээш хувь нь дампуурдаг бөгөөд үүний үндсэн 10 шалтгааны 3 нь санхүү, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой байдаг. Бид Эрхэт онлайн санхүүгийн програмаар дамжуулан жижиг дунд бизнесүүдийг чадавхижуулж, цар хүрээг нэмэгдүүлэн улмаар Монгол улсын эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулахыг зорьж байна. Иймээс жижиг дунд бизнесүүдэд дэвшилтэт технологийг нэвтрүүлэн хэрэглээ болгож бүтээмжийг нэмэгдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын мэргэжлийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.

2. Зорилго, зорилт

Монгол Улсын Жижиг Дунд Бизнесүүдийг дэвшилтэт нягтлан бодох бүртгэлийн аргаар чадавхижуулан улмаар тайлан балансаа хялбар аргаар богино хугацаанд гаргах, ашиг орлогоо бодитоор дүгнэн бизнесээ урт хугацаанд амжилттай удирдахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

3. Ач холбогдол

Эрхэт онлайн санхүүгийн програмаараа дамжуулан Нью Медиа Групп ирэх гурван жилийн хугацаанд Монгол улсдаа идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 50,000 гаруй жижиг дунд бизнест 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүү нягтлан бодох бүртгэлийн мэдлэгийг сайжруулж, санхүү бүртгэлийн сахилга бат, залгамж чанарыг эрс сайжруулах ач холбогдолтой.

4. Хамрах хүрээ

Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй 50’000 гаруй жижиг дунд бизнесийн байгууллагууд.
Үргэлжлэх хугацаа: 2014.04.01 - 2017.04.01

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэшсэн зөвлөхүүд ЭРХЭТ програмыг санал болгож байна

Хөдөлгөөнийг дэмжигч байгууллагууд

    Төрийн Байгууллага

  • Монгол Улсын Сангийн Яам
  • Татварын Ерөнхий Газар
  • Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар
  • Зээлийн Батлан Даалтын Сан
  • Жижиг Дунд Үйлдвэрийг Дэмжих Төв
  • Жижиг Дунд Үйлдвэрийн Газар

    Бизнесийн Байгууллага

  • Номадс Групп ХХК
  • Мандухай Хатан ХХК
  • Монголын Нууц Товчоо ХХК
  • Акума Эрин ХХК
  • Далайван Аудит ХХК
  • Улаанбаатар Аудит ХХК
  • Мэдээлэл Аудит ХХК

    Их Дээд Сургууль

  • Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
  • Монгол Улсын Их Сургууль
  • Хөдөө Аж Ахуйн Дээд Сургууль
  • Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
  • Mонголын Үндэсний Их Сургууль

    Хэвлэл Мэдээлэл

  • Монгол HD телевиз
  • С1 Телевиз
  • Сансар Медиа Групп
  • Блоомберг Телевиз
  • News.mn
  • Өдрийн сонин
  • Шинэ Дэлхий ТВ
  • MN25

    Татварын Мэргэшсэн Зөвлөх

  • Юдентакс Тин Аудит ХХК
  • Итгэлт Рояал Такс ХХК
  • Их Монгол Хөлөг Аудит ХХК
  • Гранд Актив ХХК

    Олон Улсын Байгууллага

  • Дэлхийн Банк
  • Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк
  • ЖАЙКА-ийн Монгол Дахь Төлөөлөгчийн Газар
  • Азийн Хөгжлийн Сан

    Төрийн Бус Байгууллага

  • Монголын Vндэсний Худалдаа Аж Vйлдвэрийн Танхим
  • Хөгжлийн Шийдэл
  • Адра Монгол

Хэвлэлийн бага хурлын мэдээлэл